Хөтөлбөрийн дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцав

Оросын Холбооны Улсын Доржи Банзаровын нэрэмжит Буриад улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутан, багш нарын төлөөлөл хөтөлбөрийн дагуу өнөөдөр /2024-5-9/ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн ордонд хүрэлцэн ирж, Цэцийн үйл ажиллагаатай  танилцлаа.

Тэд Монгол Улсад байх хугацаандаа Монголын Өмгөөлөгчдийн Холбоо,  Монголын Хуульчдын Холбоо, Хүний эрхийн Үндэсний комисс, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх зэрэг байгууллагын үйл ажиллагаатай танилцсан байна.

Буриад Улсын их сургууль нь 7 факультет, 6 дээд сургуультай бөгөөд бүс нутагтаа суурь шинжлэх ухааны манлай их сургуулийн нэг болсон ажээ